Tuulka
2016-08-13
Нягтлан бодох бүртгэлийн хууль
ЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хэвлэх2 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж
2.1. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
4 дүгээр зүйл. Нягтлан бодох бүртгэлийн зарчим
5 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн суурь
5.1. Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө. 5.2. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд нягтлан бодох бүртгэлийг мөнгөн сууриар хөтөлж болно. 5.3. Нягтлан бодох бүртгэлээ мөнгөн сууриар хөтөлдөг байгууллага жилийн эцсийн санхүүгийн тайлангаа аккруэл суурьт хөрвүүлэн гаргана. Хэвлэх ХОЁРДУГААР БҮЛЭГ Нягтлан бодох бүртгэл хөтлөлт
7 дугаар зүйл. Анхан шатны баримт
7.1. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно. 7.2. Анхан шатны баримтын загвар, аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн газартай хамтран батална. 7.3. Аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо мөрдөх баримт, маягтыг энэ хуулийн 7.2-т заасан журамд нийцүүлнэ. 7.4. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ. 7.5. Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. 7.6. Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна. 7.7. Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно. Хэвлэх8 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэл хөтлөх
8.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана. 8.2. Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилтийг хэрэглэнэ. 8.3. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараахь дарааллаар гүйцэтгэнэ: 8.3.1. анхан шатны баримт бүрдүүлэх; 8.3.2. журналд бичих ; 8.3.3. дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх; 8.3.4. ажил гүйлгээний мэдээ гаргах ; 8.3.5. тайлан гаргах. 8.4. Нягтлан бодох бүртгэлийг хөтлөхөд гарсан алдааг залруулахдаа холбогдох баримт материалыг үндэслэн зөв үзүүлэлтийг бичсэн нэмэлт баримт бүрдүүлэн, залруулга хийсэн болон зөвшөөрсөн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна. 8.5. Санхүүгийн тайланд алдаа гарсан тухай аудиторын дүгнэлтийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага зөвшөөрвөл энэ хуулийн 8.4-т заасан журмаар залруулна. 8.6.Гүйлгээ нь хуульд нийцэхгүй, алдаатай хийгдсэн нь илэрсэн даруйд холбогдох төсвийн захирагч нь уг гүйлгээг төсөвт буцаах үүрэгтэй. /Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/ 8.7.Орлого, зарлагыг залруулгын гүйлгээгээр тохируулж бүртгэх бөгөөд түүнийг орлого, зарлагад тооцохгүй. /Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/ Хэвлэх9 дүгээр зүйл. Хөрөнгө, өр төлбөрийг үнэлэх, бүртгэх
9.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана. 9.2. Аж ахуйн нэгж, байгууллага гадаад валютаар хийсэн орлого, зарлагыг тухайн ажил гүйлгээ гарсан өдрийн Монголбанкнаас зарласан ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлж бүртгэнэ. 9.3. Санхүүгийн тайлан гаргахдаа гадаад валют, түүгээр илэрхийлсэн авлага, өр төлбөрийн үлдэгдлийг Монголбанкнаас зарласан, тухайн өдрийн ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлж бүртгэнэ. 9.4. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага үрэгдүүлж, дутаасан хөрөнгийн тооцоог түүний өртөг болон зах зээлийн үнийн аль өндөрөөр хийнэ. Хэвлэх ГУРАВДУГААР БҮЛЭГ Санхүүгийн тайлан гаргах ажлын зохион байгуулалт
10 дугаар зүйл. Санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн
10.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад, төсөвт байгууллага нь Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн санхүүгийн тайлангаа гаргана. /Энэ хэсгийг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 10.2. Санхүүгийн тайлан дараахь бүрэлдэхүүн хэсэгтэй байна: 10.2.1. баланс; 10.2.2. үйл ажиллагааны үр дүнгийн тайлан; 10.2.3. өмчийн өөрчлөлтийн тайлан; 10.2.4. мөнгөн гүйлгээний тайлан; 10.2.5. шаардлагатай бусад нэмэлт тодруулга. 10.3. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланд аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлсэн томоохон үйл явдлын тухай тодруулга, тайлбар, аудиторын дүгнэлт, удирдлагын тайланг хавсаргана. 10.4. Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа санхүүгийн жилийн эхнээс өссөн дүнгээр, улирал бүр гаргана. 10.5. Санхүүгийн тайланд аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий (ахлах) болон гэрээгээр ажилласан нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга (тэмдэг) дарна. Хэвлэх11 дүгээр зүйл. Эд хөрөнгийн тооллого
11.1. Эд хөрөнгийн тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хариуцна. 11.2. Эд хөрөнгийн тооллогыг дараахь тохиолдолд заавал хийнэ: 11.2.1. жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө; 11.2.2.эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед; 11.2.3. эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед; 11.2.4. байгалийн гамшиг, гал түймэр зэрэг гэнэтийн аюулын дараа; 11.2.5. аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулсан, татан буулгасан, дампуурсан гэж зарласан үед; 11.2.6. хуульд заасан бусад тохиолдолд. 11.3. Төрийн өмчийн эд хөрөнгийн тооллогыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хуульд заасан хугацаанд болон зайлшгүй шаардлагатай үед хийнэ. Хэвлэх13 дугаар зүйл. Тайлангийн жил, санхүүгийн тайлан тушаах, нэгтгэх хугацаа
13.1. Санхүүгийн тайлангийн жил 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. 13.2. Аж ахуйн нэгж, байгууллага улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаана. 13.3. Нэгдсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага улирлын тайланг дараа улирлын эхний сарын 25, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаана. 13.4. Аймаг, нийслэлийн санхүүгийн байгууллага харилцагч аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 3 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ. 13.5.Төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой /хөрөнгийн 51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээдэд энэ хуулийн 13.2, 13.3 дахь хэсэг хамаарахгүй. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/ Хэвлэх14 дүгээр зүйл. Нягтлан бодох бүртгэлийн баримт болон тайлангийн хадгалалт
14.1. Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хуулийн дагуу хадгална. Хэвлэх ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалт
15 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн удирдлагын тогтолцоо
15.1. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар улсын хэмжээнд хангах үүрэгтэй. 15.2. Нягтлан бодох бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхтэй: 15.2.1. нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих; 15.2.2. нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн стандартыг боловсруулах; 15.2.3. нийтээр дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дүрэм, журам, заавар, аргачлал, маягт баталж, мөрдүүлэх; 15.2.4. нягтлан бодох бүртгэлийн программ хангамжид зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг баталж, биелэлтэд нь хяналт тавих; /Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 15.2.5. улсын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн нэгтгэл хийх, санхүүгийн тайланг цахим хэлбэрээр тушаах, тэдгээртэй холбогдох мэдээллийг ашиглахтай холбогдсон журам баталж, судалгаа дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 15.2.6.салбарын онцлогийг илэрхийлсэн нягтлан бодох бүртгэлийн журам, зааврыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран батлах; /Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/ 15.2.7.нягтлан бодох бүртгэл, хяналтын зарим чиг үүргийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн бус мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх. /Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/ 15.3. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн асуудлыг эрхлэх газар байна. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 15.4. Аймаг, нийслэл, дүүргийн санхүү, бүртгэл, эдийн засгийн алба энэ хуулийн 15.3-т заасан чиг үүргийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлнэ. 15.5. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд нягтлан бодох бүртгэлийн стандартын орон тооны бус хороо /цаашид “хороо” гэх/ байна.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/ 15.6. Хорооны дүрмийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/ 15.7.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд нягтлан бодох бүртгэлийн стандартын орон тооны бус хороо байна. /Энэ хэсгийг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/ 15.8.Энэ хуулийн 15.7-д заасан хорооны дүрмийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/ 15.9.Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн дүрмийг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/ Хэвлэх16 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн стандарт
16.1. Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөнө. 16.2. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын зарим стандартыг үндэсний онцлогт тохируулан нэмэлт тодотгол, тайлбар хийж хэрэглэж болно. Хэвлэх17 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалт
17.1. Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ. 17.2. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь санхүү, бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, мөрдөж ажиллана. 17.3. Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн нягтлан бодох бүртгэлийн ажлыг мэргэжлийн буюу мэргэшсэн нягтлан бодогчоор гүйцэтгүүлнэ. 17.4. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байна. 17.5. Орон тооны нягтлан бодогчгүй аж ахуйн нэгж, байгууллага гэрээний үндсэн дээр нягтлан бодогчоор нягтлан бодох бүртгэл хөтлүүлж, санхүүгийн тайлан гаргуулж болно. Хэвлэх18 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналт
18.1. Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ. 18.2. Дотоодын нягтлан бодох бүртгэлийн хянан шалгагчийг аж ахуйн нэгж , байгууллагын удирдлага томилж болно. 18.3. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналт хариуцсан албан тушаалтны эрх, үүргийг тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэртээ тодорхойлно. Хэвлэх19 дүгээр зүйл. Нягтлан бодогчийн эрх, үүрэг
19.1. Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь дараахь эрх, үүрэгтэй байна: 19.1.1. аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах; 19.1.2. батлагдсан маягт, зааврын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах; 19.1.3.нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах; 19.1.4. эд хөрөнгийн тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах; 19.1.5. эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх; 19.1.6. нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах. 19.2. Гэрээгээр үүрэг гүйцэтгэж байгаа нягтлан бодогч энэ хуулийн 19.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. 19.3. Аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд ерөнхий (ахлах) нягтлан бодогч 2 дугаар гарын үсэг зурна. 19.4. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшлах үйлдэл гүйцэтгэхийг бичгээр шаардаж гүйцэтгүүлсэн бол үүнээс үүсэх хариуцлагыг нягтлан бодогч хүлээхгүй. Хэвлэх20 дугаар зүйл. Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
20.1. Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно: 20.1.1. аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулан ашиглах; 20.1.2. өөрийн ажил, үүргийн дагуу шууд хяналт тавьдаг албан тушаалын ажлыг хавсран гүйцэтгэх; 20.1.3. ажиллаж байгаа болон ажиллаж байсан аж ахуйн нгэж, байгууллагынхаа бизнесийн нууцыг хувийн зорилгоор ашиглах буюу бусдад мэдээлэх; 20.1.4. хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичих; 20.1.5. нягтлан бодох бүртгэлийн баримт, данс, санхүүгийн тайланг хууль тогтоомжийг зөрчиж устгах, үрэгдүүлэх, гэмтээх; 20.1.6. энэ хуулийн 8.4-т зааснаас бусад тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн баримт, данс, санхүүгийн тайланг засварлах; 20.1.7. анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байх; 20.1.8. үнэт цаас, түүнтэй адилтгах маягт, баримтыг үрэгдүүлэх. Хэвлэх22 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудын нэмэгдэл, урамшуулал
22.1. Мэргэшсэн нягтлан бодогчид сар тутам мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг Засгийн газар тогтооно. 22.2. Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно. 22.3. Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журмыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Хэвлэх ТАВДУГААР БҮЛЭГ Бусад
23 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчигчид
хүлээлгэх хариуцлага 23.1. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна: /Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ 23.1.1. энэ хуулийн 8.3, 8.4, 12.2, 17.3, 17.4, 20.1-д заасныг зөрчсөн бол буруутай албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 23.1.2. аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийг хөтлөөгүй, санхүүгийн тайлан гаргаагүй бол холбогдох албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 2000000-5000000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 23.1.3.санхүүгийн тайлангаа энэ хуулийн 13.2-13.4-т заасан хугацаанд тушаагаагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. /Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 23.2.Санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй аж ахуйн нэгжийг улсын бүртгэлээс хасах талаар нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хэвлэлээр нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш зургаан сарын дотор санал, гомдол гараагүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна. /Энэ хэсгийг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/ /Энэ хэсгийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Хэвлэх24 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 2002 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. ХэвлэхМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
Бичлэг:
1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн
|
|
|
|